Мэдээлэл

Цэнхэр сум хамгийн олон нөхөрлөлтэй
2009-12-21 өдөр 16:08
Монгол Улсын Ойн тухай хуулийн шинэчлэлийн дагуу ой мод бүхий газар нутагладаг ард иргэдэд тухайн хэсгийн ой модыг хамгаалах, ашиглуулах зорилгоор нутгийн иргэдийн зохион байгуулсан нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлэхээр заасан чухал арга хэмжээг тус аймгийн Цэнхэр суманд амжилттай хэрэгжүүлж байна.
Тус сумд одоо ой, бэлчээр , ус булаг,шанд хамгаалах үүрэг чиглэлтэй малчдын 30 шахам нөхөрлөл ажиллаж байгаа нь аймагтаа хамгийн олон нь юм.  Энэ нь сумын ИТХ, ЗДТГ-аас иргэдийн байгаль хамгаалах эхлэл санаачилгыг дэмжиж тодорхой ажил зохиосны үр дүн аж. Тус сумын нутгийн Суварга хайрхны  орчмын уулс Хангайн нурууны тусгай хамгаалалтай газрын бүсэд хамаарагддаг бөгөөд тус хамгаалалтын захиргаа болон, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Байгалийн нөөц ашиглалт, хамгаалалтын менежмет” хөтөлбөрийн сургалт, өдөрлөг зэрэг нь тус сумын байгаль хамгаалах нөхөрлөлүүдийг идэвхжүүлэх чухал нөлөө үзүүлдэг байна.
Г. Жамц