Нутгийн тухай

ЦЭНХЭР СУМ

 

Нутаг дэвсгэр  2417  км2.
Хүн ам    5414                                                            /2009 оны байдлаар/.
Мал сүргийн тоо толгой   183971               /2009 оны байдлаар/.
Нутгийн захиргааны бүтцийн хувьд Цэнхэр сум нь Алтан-Овоо, Буйлан, Цэцэрлэг, Орхон, Цэнхэр, Тамир, Бүрд хэмээх багуудтай.
1931 онд Эрдэнэбулган уулын хошуунаас байгуулсан.
Цэнхэр сумын нутаг нь хуучнаар Ачит гүний ба Илдэн бэйлийн хошууны нутаг байжээ.
Нутгийн өмнөд хэсгээр Хангайн нуруу, түүний салбар Суварга хайрхан, Төвхөн хан, Баян, Тамч, Ямбалаг, Могой зэрэг өндөр уул нуруу, хойд хэсгээр урд Тамир, Цэнхэрийн голын хөндийтэй. Орхоны эх, Урд Тамир, Цэнхэр, Цэцэрлэг, тэдгээрийн цутгал голууд, жижиг нуурууд, халуун, хүйтэн рашаануудтай.
Сумын төв нь Алтан овоо. Аймгийн төвөөс зүүн урагш 30 км зайтай оршдог.